
Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...
гэрэл зургийн эх үүсвэр: forbes
Сүүлийн жилүүдэд хэрэглэгчид аяллаа төлөвлөхдөө хиймэл оюун ухаанд суурилсан туслахууд ашиглах болсон нь тэдний аяллын бүтээгдэхүүн, зочид буудлаа сонгох худалдан авалтын замналыг нь өөрчлөөд байгаа юм. ChatGPT, Gemini, Perplexity зэрэг хиймэл оюунд суурилсан аяллын туслахууд нь аялагчид хэрхэн мэдээлэл хайж, харьцуулж, буудал захиалдаг үйл явцыг хялбарчилж байгаагаас үүдэн уламжлалт хэв маяг бүрэн өөрчлөгдөх төлөвтэй байна. Booking.com, Expedia зэрэг томоохон голлох OTA -ууд эдгээр системд эртнээс нэгдсэнээр хиймэл оюун ухааны эрин зуунд байр сууриа бататгахаас гадна зочид буудлуудын хувьд ахин нэг хамаарал бий болох эрсдэлтэй байгаа юм.
Учир нь:
1. ChatGPT, Gemini зэрэг AI туслахууд зүгээр нэг мэдээлэл өгдөг хэрэгсэл биш болоод байгаа бөгөөд ямар зочид буудал, жуулчны бааз, аяллын бүтээгдэхүүнүүдийг харуулах эсэх болоод тэдгээрийн эрэмбэ дарааллыг түүгээр зогсохгүй ямар үнээр харуулахыг шийддэг болоод байна.
2. Booking.com, Expedia зэрэг OTА-нууд нь OpenAI-ийн маркетплейс зэрэг экосистемд эрт нэгдсэнээр, хиймэл оюун ухааны орчинд давамгай байр суурь эзлэх боломжтой болж байна. Энэ нь зочид буудлуудыг тэднээс бүр илүү хамааралтай болгох эрсдэлтэй нөхцөл үүсэж байгаа юм.
3. Одоогоор Европын холбооны Дижитал зах зээлийн хуулиар Google, Apple зэрэг том платформуудыг зохицуулдаг ч ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны системүүдийг зохицуулах хууль дүрэм байхгүйгээс тэд өөрийн хүссэн давуу эрхтэй тогтолт хийх боломжийг олгоод байна. Иймээс шудрага бус өрсөлдөөнийг дэмжих эрсдэл байна.
4. Хэрэв эдгээр системүүдэд тодорхой хэмжээний зохицуулалт хийхгүй бол бие даасан жижиг зочид буудал, бизнесүүдийн хувьд AI санал болгох жагсаалтад харагдахгүй байх, өөрийн зочдодоо хүрэхийн тулд шимтгэл төлөхөөс өөр аргагүй байдал үүсэж болно.
5. Expedia жилд 1 тэрбум захиалгыг удирдаж байгаа бол тэд цаашид 100 сая хэрэглэгчидтэй хиймэл оюун ухааны туслахуудтай нэгдсэнээр уламжлалт түгээлтийн сувгуудыг давж гарах юм.
Тиймээс цаашид Дижитал зах зээлийн хуулиар хиймэл оюун ухааны туслахуудыг зохицуулах дүрэм, журмыг хэрэгжүүлж мэдээллийн ил тод байдлыг шударга харуулах шаардлагатай. Үүнд төлбөртэй мэдээлэл эсэх, хайлтын шалгуурыг бүрэн хангаж байгаа эсэх гэх мэт. Хэрэв энэ байдлыг зохицуулахгүй бол хайлтын системийн уламжлалт байдлаас асуулт хариултын ярилцах хэлбэрээр туслах агентын хэлбэрт шилжиж байгаа энэ зан төлөвийн үед зочид буудлууд хэн нэгэн бизнесийн экосистемийн байнгын түрээслэгч болон орших сонголт л үлдэх эрсдэлтэй байна.
Зочин зочид буудлаа хэрхэн сонгодог, ямар үйл явцыг туулдаг тухай илүү дэлгэрүүлэн үзэх боломжтой Зочны худалдан авалтын сургалт: https://www.hotelog.mn/86/cat
Эх үүсвэр: https://www.hospitality.today/