Зочид буудлууд харилцагч нартайгаа урт хугацааны үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд албан харилцааны анхны бичиг баримт болох хамтран ажиллах гэрээг маш няхуур хийх хэрэгтэй болдог. Гэрээний заалтуудыг өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэхгүй эсвэл хоорондоо ярьж тохирсон нөхцөл бүрийг бичгээр буулгаж тамга, гарын үсгээр баталгаажуулаагүйгээс үүдэн үл ойлголцол үүсэх, төлбөр тооцоо хийхэд хүндрэл гардаг. Жишээ нь ор хоногийн тооноос хамаарсан хөнгөлөлт өгч байгаа бол тухайн амлалтдаа хүрээгүй бол төлбөрийг хэрхэн тооцох, ам долларын ханш огцом унах, өсөх үед гэрээний үнэнд өөрчлөлт орох эсэх, цуцлалтын нөхцөл, мөн зочид буудал үзүүлэх үйлчилгээний цагийн хуваарийг тусгах гэх мэт деталь заалтуудад онцгой анхаарна. Уг гэрээний загвар нь жишиг гэрээ бөгөөд өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэн засварлах боломжтой word задгай файлыг авах хүсвэл  88079157 & khaliun@hotelog.mn хаягаар холбогдоорой.

Хичээлийн тухай
Багшийн тухай
Төрөл
үнэтэй
0
сурагчид
0
Хичээл


Мэдээлэл байхгүй байна.

Танд Зориулсан