Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

GDS систем

Зочид буудлын онлайн борлуулалтын суваг GDS гэж юу вэ? Зочид буудлын бизнес эрхлэгчидийн хамгийн аймшигтай хар дарсан зүүд бол зочид буудлынхаа үүдээр орж ирэхэд нам гүм, зочингүй хоосон хөндий барилга болсон байх. Зочид буудлын өрөөг амжилттай борлуулах үндэс нь зорилтот зах зээлдээ хандсан зөв борлуулалтын сувгийг сонгох явдал юм. Борлуулалтын сувгуудаа тодорхойлохын өмнө та өөрөөсөө доорхи асуултуудыг асуугаад үзээрэй:
1. Манай хэрэглэгчид захиалга хийх явцад бид хайлтанд нь өртөж чадаж байна уу?
2. Илүү олон өрөөг боруулахын тулд бид зөв сувгаа ашиглаж байна уу?
3. Сонгосон сувгуудаа үр дүнтэй ашиглаж чадаж байна уу?
Хэрэв та бусдаас хамааралгүйгээр, хэн нэгэн гуравдагч этгээдэд борлуулалтын урамшуулал өгөхөөс зайлс хийн зөвхөн өөрийн шууд онлайн боломжууд болох өөрийн вэбсайтыг хөгжүүлэн захиалга авах, хэрэглэгчиддээ зориулан лояалтыг үүсгэх, нийгмийн сүлжээний сувгуудаараа бүх мэдээллээ хүргэх болон зөвхөн өөрийн booking engine ийг ашиглахыг илүүд үздэг байж болох юм.
Гэвч бид ямар ч төрлийн бүтээгдэхүүний боруулалтыг өсгөх, олон сувгаар аль болох олон хэрэглэгчидэд хүргэх зорилгоор өөрийн нэрийн дэлгүүрүүдээс гадна олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн супермаркетуудаар бараагаа борлуулдаг. Үүнтэй адил зочид буудлын томоохон супермаркет болох GDS буюу Global Distribution System ийг ашиглан та дэлхий нийтэд тархан байрлах бизнесийн байгууллагуудын төлөөлөл болсон 600,000 аяллын агентуудад B2B борлуулалтыг хийх бүрэн боломжтой.
GDS нь хэрхэн ажилдаг вэ?
 Hotelog
GDS ачаар аялал жуулчлалын агнентууд нь ажлын өрөөндөө, компьютерийн ард сууж байх зуураа дэлхийн өнцөг булан бүрт байрлах зочид буудлуудын өрөөний боломж, үнийн мэдээллийг шалгах, цаг алдалгүй сонголтоо хийх боломжтой болсон.
600,000+ агентуудын хайлтад өртөж борлуулалтаа нэмэхийн тулд танай зочид буудал нь GDS тэй мэдээллээ real time integrate хийх боломжтой PMS тэй байх шаадлагатай. Amadeus, Sabre, Galileo, Worldspan нь дэлхийн тэргүүлэх GDS бөгөөд Amadues дангаараа нийт борлуулалтын 44 хувийг эзэлж дэлхийд тэргүүлсээр байна.
Хэрэв танай зочид буудал:
· Хотын төвд байралдаг;
· Онгоцны буудалтай ойрхон;
· 50 оос их өрөөтэй;
· Улирлаас хамааралгүйгээр бизнес зочидод үйлчлэх боломжтой бол GDS системд ороход илүү тохиромжтой.
Хэрэв танай байгууллага дээрхи системд орохыг сонирхож байвал тус бүрт нь бүртгүүлж цаг алдахаас зайлсхийж технологийн нэг ханган нийлүүлэгчийг сонгосноор олон сувгаар мэдээллээ хүргэх боломжтой болно. Мөн танай PMS тань GDS тэй ижил цагт мэдээлэл солилцох боломжтой эсэхийг нэг шалгаад үзэхийг зөвлөж байна.
Танд амжилт хүсье.






Мэдээ мэдээлэл авах
#subscribe