Өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан цэвэрлэгээ хийх үедээ гэрэл, цахилгаан, хаалга, өрөөний тавилга эд хогшлын бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэгтэй байдаг. Иймээс цэвэрлэгээг эхлэхийн өмнө гэрлийн унтраалга, лампыг шалгахаас эхэлдэг байна. Хэрэв өрөөнд засвар хийх шаардлага үүссэн бол цэвэрлэгээний ажлын хуудсанд тэмдэглэн удирдагдаа мэдэгдэж инженер техникийн албанд засварын хуудсыг бөглөн хүлээлгэн өгнө. Мэдээллийг дамжуулахдаа аман хэлбэрээр хэлээд зогсохгүй хэдэн сарын хэдний өдөр аль тоот өрөө, ямар асуудал гарсан тухай дэлгэрэнгүй бичиж тэмдэглэн нэг хувийг өөрийн албанд хоёр дах хувийг инженер техникийн албаны хэрэгцээнд өгнө. Ингэснээр тухайн алба засвар үйлчилгээ хэдэн өдөр, ямар төсвөөр хэн гэдэг ажилтан гүйцэтгэх тухай тэмдэглэн шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлнэ. Энэ нь цэвэрлэгээ, үйлчилгээний алба болон засвар үйлчилгээний албаны хооронд үүсэх үл ойлголцлоос сэргийлэхээс гадна зочны аюулгүй байдлыг хангах, ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой. 

Хичээлийн тухай
Багшийн тухай
Төрөл
үнэгүй
0
сурагчид
0
Хичээл


Мэдээлэл байхгүй байна.

Танд Зориулсан