ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТ (SOP)

Үйл ажиллагааны дотоод стандарт гэдэг бол тухайн өдрийн ээлжийн ажилтан хэн байхаас үл хамааран зочид буудлын бүх төрлийн үйлчилгээг үйлчлүүлэгчидэд нэгэн жигд, тасралтгүй үзүүлэх зорилгоор боловсруулсан баримт бичгийг хэлнэ. Зочин угтах алба, өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний алба, хоол ундааны алба зэрэг зочидтой шууд нүүр тулж харьцдаг албыг хамруулан ойлгохоос гадна инженер техник, санхүү, борлуулалт маркетинг зэрэг бүхий л албадын үйл ажиллагаа стандартын дагуу явагддаг байх хэрэгтэй. SOP-г бид хоолны жортой зүйрлэж болох юм. Хоолны жорыг бид интернэт, ном хаанаас ч хараад шаардлагатай орцыг худалдан авч заасан темпратурт болгох хугацааны дагуу хийж чаддагтай адил тухайн ажил, үйлчилгээг жорын дагуу үзүүлж байгаа гэсэн үг.
Доорхи стандартууд нь нийтлэг загвар тул та өөрийн зочид буудлын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн засварлан мөрдөхийг зөвлөж байна. Хэрэв та хүсвэл өөрийн бүртгэлтэй хаягнаасаа khaliun@hotelog.mn руу холбогдон засвар хийх боломжтой задгай файл хүссэн имэйл илгээж word файл аваарай.
 

Хичээлийн тухай
Багшийн тухай
Төрөл
үнэтэй
0
сурагчид
0
Хичээл


АГУУЛГА:

  1. Зочин угтах албаны стандарт
  2. Цэвэрлэгээ, үйлчилгээний албаны стандарт
  3. Заалны үйлчилгээний стандарт
  4. Гал тогооны стандарт
  5. Инженер техникийн албаны стандарт



Танд Зориулсан