Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Үйлчилгээний аудит хийлгэх

Үйлчилгээний чанарын үнэлгээ ба зөвлөх үйлчилгээ:

Hotelog нь зочид буудал, жуулчны бааз, ресторан, аяллын компани зэрэг байгууллагын үйлчилгээний чанарыг бодитойгоор үнэлэх, сайжруулах, хөгжүүлэх цогц шийдэл санал болгодог. Бид “нууц зочны үнэлгээ” болон шинжлэх ухаанд суурилсан судалгааны аргачлалыг ашиглан байгууллагын үйлчилгээний түвшинг бодитоор тодорхойлж, сайжруулах шаардлагатай талбарыг нарийвчлан илрүүлдэг.

Үнэлгээний аргачлал:

Нууц зочны үнэлгээ (Mystery Guest Visit) Манай мэргэжлийн баг байгууллагын үйлчилгээний бүх үе шат, цэг бүрт зочлон үйлчлүүлэгчийн байр сууринаас ажиглан үнэлгээ хийдэг.

Тоон болон чанарын шинжилгээ: Үнэлгээний явцад цуглуулсан мэдээллийг олон улсын стандартын дагуу тоон утгад шилжүүлж, үйлчилгээний түвшинг оноогоор илэрхийлнэ. Үр дүнг хэмжигдэхүйц тоон үзүүлэлт болон чанарын тайлбар хослуулан нэгтгэж дүгнэлт боловсруулна.

Үр дүн ба зөвлөмж буюй үнэлгээний дараа бид дараах ажлыг хэрэгжүүлдэг: Үйлчилгээний чанарын түвшин, давуу болон сул тал, сайжруулах шаардлагатай хэсгийг тодорхойлсон дүнэлт, тайланг гаргана.

Үнэлгээний дүн дээр үндэслэн цаашид хийх шаардлагатай ажлын төлөвлөгөө, нарийвчилсан зөвлөмж боловсруулна.

Байгууллагын онцлог, хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөрийг урт хугацаанд, системтнй боловсруулж зохион байгуулна.

Үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгжилтийг байгууллагатай хамтран хянаж, ахиц дэвшлийг үнэлнэ.

Хүлээх үр дүн:

Үйлчилгээний чанар, зочдын сэтгэл ханамж мэдэгдэхүйц дээшилнэ Ажилтнуудын ур чадвар, мэргэжлийн ёс зүйл, харилцааны ур чадвар сайжирна Байгууллагын нэр хүнд, үнэлгээ өсч, орлого тогтвортой өснө Hotelog — Үйлчилгээний чанарын хөгжлийн түнш

Бид зөвхөн үнэлгээ хийдэггүй. Харин Үнэлгээ → Зөвлөмж → Сургалт → Үр дүн гэсэн нэгдсэн хөгжлийн системээр таны байгууллагын үйлчилгээний чанарыг дараагийн түвшинд хүргэнэ.






Мэдээ мэдээлэл авах
#subscribe