
Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ БА ХАМТРАН АЖИЛЛАХ ШИЙДЭЛ
Танай багийн ур чадвар бол үйлчилгээний чанарын үндэс.
Hotelog нь аялал жуулчлал, зочид буудал, ресторан, жуулчны баазуудад зориулсан ажилтны ур чадвар, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээний цогц шийдэл санал болгодог.
Бид байгууллагын хэрэгцээ, зорилго, үйлчилгээний түвшинд нийцүүлэн тусгай хөтөлбөр боловсруулж,
бодит ахиц, хэмжигдэхүйц үр дүнд хүрэхийг зорьдог.
Бидний санал болгож буй үйлчилгээ
1. Үйлчилгээний чанарын үнэлгээ (Mystery Guest Audit)
Танай байгууллагын үйлчилгээний бодит байдлыг нууц зочны үнэлгээгээр тодорхойлж, тоон ба чанарын шинжилгээ хийдэг. Үр дүнд үндэслэн сайжруулах зөвлөмж, төлөвлөгөө боловсруулна.
2. Ажилтны ур чадварын сургалт
Үйлчилгээний стандарт, харилцаа, зочин хүлээн авах соёл, гомдол шийдвэрлэх ур чадвар гэх мэт ажлын байрны бодит хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг санал болгодог. Сургалтыг туршлагатай мэргэжлийн багш, зөвлөхүүдийн баг удирдан зохион байгуулна.
3. Хосолсон сургалтын хэлбэр (Hybrid Learning)
Онлайн болон танхимын сургалтыг хослуулж, ажилтнуудыг уян хатан нөхцөлд системтэй хөгжүүлэх боломжийг олгодог.
Хамтран ажилласнаар таны байгууллагад гарах өөрчлөлт
Үйлчилгээний чанар, зочдын сэтгэл ханамж мэдэгдэхүйц өснө
Ажилтнуудын хандлага, харилцааны соёл төлөвшинө
Зочид буудлын үнэлгээ, нэр хүнд, орлого тогтвортой нэмэгдэнэ
Хүний нөөцийн ур чадвар, тогтвортой байдал сайжирна
Яагаад Hotelog-той хамтрах вэ?
Монголын зочлох үйлчилгээний салбарт мэргэшсэн, туршлагатай баг
Үнэлгээ → Зөвлөмж → Сургалт → Үр дүн гэсэн нэгдсэн хөгжлийн систем
Байгууллагын хэрэгцээнд бүрэн нийцсэн уян хатан хөтөлбөр
Хэмжигдэхүйц үр дүн, тодорхой сайжруулалт