Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Дорнод аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөн

Аялал жуулчлал-Хамтын хөгжил уриан дор 2025 оны 11 сарын 23, 24- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Үндсэн хуралдааны үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дурьдвал:

Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл: Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалттай авто замууд болох Баян-Уул сумаас Ульхан боомтын 50км хатуу хучилттай автозам 70% гүйцэтгэлтэй явж байгаа бол Хэнтий аймгийн Норовлин сумаас Баян-Уул сум хүртэлх 68км-ын авто зам энэ жил ашиглалтад орохоор ажиллаж байна. Хавирга боомтын автозам 50% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2027 онд хучилтаа бүрэн аваад дуусах юм байна.

МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ph.D Ө.Амгалан: Дорнод аймгийн аялал жуулчлалын хүчин чадлын хувьд зочид буудал-10 338 ор хоног, жуулчны бааз-4 285 ор хоног, рашаан сувилал 2 ор хоног 40, гэр буудал-10 ор хоног 710 тус тус байна. МУИС-ийн БС-ийн Бодлогын судалгааны лаборатори Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Дорнод аймаг 3.5 үнэлгээгээр 11-т эрэмбэлэгдсэн байна.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн дэд ерөнхийлөгч В.Батзориг: Хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлэх, зохион байгуулах хуулийн үндэслэлүүд: Аялал жуулчлалын тухай хууль (2023 оны шинэчилсэн найруулга) – 18-р зүйл, Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 142-р тогтоол (2024.04.03) – “Хил орчмын аялал жуулчлалын журам” баталсан, Хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулахад батлах саналтай маршрутуудаас Дорнод аймгийн хувьд 4 боомтоор нэвтрэх 7 маршрутыг танилцуулсан.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн дэд ерөнхийлөгч Э.Цомирлог: Хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд Үйлчилгээний ажилтнуудад харилцаа хандлага, аялал жуулчлалын боловсрол, гадаад хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Орон нутгийн Түүхэн газруудад нутгийн иргэдээс Түүх өгүүлэгч, хүүрнэн өгүүлэгчдийг бэлтгэж сургах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.

HorecaSoft цахим платформыг үүсгэн байгуулагч Г.Гантулга: 2024 онд Дорнод аймгийн аялал жуулчлалын 11 аж ахуйн нэгж онлайн орчинд байрлаж байсан бол 2025 он гэхэд 4 болж буурсан байна. Гэтэл Орос, Хятад улсын хилийн дөнгөж нөгөө талд үйлчилгээний байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Энэ тал анхаарч ажиллахгүй бол Дорнод аймгаар дайрахгүйгээр аяллаа төлөвлөх, хүлээж буй жуулчдын тоо буурах болно.

Аялал жуулчлалын технологийн төвийн захирал Г.Анхбаяр: Үйлчлүүлэгчийн мэдээллийн урсгал буюу хайлтын системийн хувьд 94,4% Google ашиглаж байна. Уг хайлтын системээс Дорнод зочид буудал гэсэн хайлтыг хийхэд Four season's hotel, Чадангууд, Farm stay Dornod гэсэн байгууллагууд л гарч ирж байна. Facebook орчинд хэрхэн үр дүнтэй #boost хийх тухай хэлэхийн зэрэгцээ Social media algorithm тухай дэлгэрэнгүй танилцуулав.

Зочлох үйлчилгээний онлайн сургалтын платформ Hotelog.mn-ийг үүсгэн байгуулагч Б.Халиун: Дорнод аймгийн төвд байрлах зочид буудлуудаас рандом байдлаар 3-ыг сонгон утсаар ярих үеийн үйлчилгээний чанарыг үнэлэхэд 90 онооноос дундаж утга 19 оноо авсан тухай хэлээд зочлох үйлчилгээний бүтээгдэхүүн гэдэг нь ор, хоол зэрэг зөвхөн биет материаллаг зүйл бус хийсвэр бүтээгдэхүүн болох үйлчилгээндээ анхаарах шаардлагатай байгааг онцлон цаашид хөгжүүлж болох бүтээгдэхүүн, үйлчилгээний жишээнүүдээс дурьдав.

Hotelog






Мэдээ мэдээлэл авах
#subscribe