Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...
Бүртгэл: Гадна талдаа зогсоол сайтай, өөрийн хашаатай. Зочин угтахын ажилчдын мэндчилгээ болон харилцаа эелдэг тусч, хаалгаар орж ирэх болон гарах бүрд зочныг анзаарах харснаа илэрхийлэх мэндчилгээ болон асуулт хариулттай дулаан мэдрэмж өгч байсан. Бүртгэлийн үед бичиг баримт шаарддаггүй, бүртгэлийн хуудас, ямар нэг тэмдэглэл үйлддэггүй. Уг бол зочдын дата бол бизнесийг урт хугацаанд явуулахад маш хэрэгтэй суурь мэдээлэл.
Зочны өрөө: Цэвэрлэгээний хувьд итгэл төрж чадаагүй. Зурагт харагдаж байгаа алчуурын бохирдол, цагаан хэрэглэл шинэ эсэх нь эргэлзээтэй хөнжлийг орон дээр бүтээлгийн гадна тавьсан байдал, орны матраасил харагдах тул унтлагын хувцастайгаа орон дээр суух үед бохир мэдрэмж өгөхөөр. Цагаан хэрэглэлийн хэмжээний стандарт гэж байгаа. Ядаж орны бохир матаасыг бүрэн далдлах хэрэгтэй. Сумаар заасан шалны зурагт харагдах бохирдол ирэх өдөр ч байсан 3 хоноход зочинтой цэвэрлэгээ хийгддэггүй тул явтал минь хамт байлаа. Гэхдээ эзгүй үеэр дуусах дөхсөн байсан ариун цэврийн цаасыг хэлүүлэлгүйгээр нөхөөд ахин нэгийг тавьсанд баярласан.
Өрөөний тохижилтын давуу тал бол орны хажуугийн гэрэл. 2 орны хажуугийн гэрлийн ажиллагаа хэвийн, маш хэрэгтэй байлаа. Мөн 2 орны гол байрлуулсан уртасгагч супер шүү.
Сул талын хувьд 2ортой өрөө хэр нь ариун цэврийн өрөө цоожгүй, хаалга гажсан, бүрэн хаадаггүй тул маш тухгүй. Twin өрөөнд ихэнхдээ ажил хэргээр яваа хүмүүс, гэр бүлийн бус групп аяллын зочид гэх мэт өрөөнд хамт байрлах түгээмэл. Тиймээс усанд орох, наад зах бие засахад дуу чимээ, үнэр танар гээд тух алдана. Жич: гарын хатуу саванг тэр тусмаа ахуйн хэрэглээний саван тавьсан нь тохиромжгүй байна. Би ганцаараа 3 хоног хэрэглээд гарахад мэдээж задалсан энэ саванг өөр зочинд тавьж болохгүй, ингээд хог хаягдал болно.
Өрөөний хөшиг бараан боловч цонхны хэмжээнээс багадсан тул бүрэн халхлахгүй. Нэгдүгээр давхрын өрөө тул хувцас солиход гаднаас нэвт харагдана. Өглөө эрт өрөөг #blackout хийж бүрэн харанхуйлахгүй шууд гэрэлтүүлж цагийн зөрүү зэрэг шалтгаанаар унтах тухтай нөхцөл бүрдэхгүй.
Хоол, ундаа: Өглөөний цайны ширээ сандал нийт орны тооноос хамаагүй бага тул цай уух ширээ сандал олдохгүй. Хүлээж байгаад орсон ч өмнөх хүмүүсийн бохирыг дор бүр хураагаагүй тул бохир ширээнд суухаас өөр аргагүй. Зочид хоорондын өглөөний цайнд багтсан зүйлс хоорондоо ялгаатай. Зарим нь жимстэй, жимсгүй гэх мэт. Зураг дарахаа мартсан нэг зүйл нь харласан улаан лооль. Шим тэжээлтэй, шинэ ногоо, цагаагаар цайгаа бэлдэх нь зочдоо хүндэлж байгааг үйлдлээрээ илэрхийлэх явдал юм. Хоолны өрөөний ажилчид хүн орж гарч байгааг тоож байгаа ч юм алга.
Гарах: Зочин угтахын ажилтан угтсан шигээ яриа хөөрөөтэй. Гэхдээ баярлалаа, баяртай, сайн яваарай, ахин манайхаар үйлчлүүлээрэй зэрэг эргэн ирэх сэтгэл орон зайг үлдээх, хоногших үг хэллэг хэлсэнгүй.