Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...
2025 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Сүхбаатар аймаг, Баруун-Урт хотноо зохион байгуулагдсан аялал жуулчлалын зөвлөгөөний илтгэлүүдээс анхаарал татсан хэсгүүдээс хүргэж байна:
Нийт 27 зочид буудал, 6 жуулчны бааз зэрэг 841 ортой, 47 хоолны газар болон 32 ШТС байна.
Энэ оноос эхлэн наймдугаар сар бүр Дарьганга фестивалыг тогтмол зохион байгуулахаар болсон.
Бичигтийн боомт идэвхтэй, Дарьганга угсаатны соёл, Монгол хүн хөшөөдийн давуу байдал, аймгийн музей сонирхолтой, биологийн нөөц мануул зэрэг нь давуу тал болж байгаа ч иргэд аялал жуулчлалд идэвхгүй, маркетинг сул, жуулчны баазын хүрэлцээ муу зэрэг сул талууд байна.
Тогтвортой аялал жуулчлалын бодлого нь өнөөдрийг ирээдүйтэй холбож буй төлөвлөгөө юм.
48 цагийн бүртгэл: Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24.4т заасны дагуу гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж түүнийг 48 цагийн дотор бүртгүүлэх болсон.
Хил орчмын аялал жуулчлал зохион байгуулж буй тур операторууд зөвхөн батлагдсан маршрутаар аялах боломжтой байдаг тул орон нутгаас маршрутыг яаралтай батлан өгөх шаардлагатай байна.
Бичигтийн боомтоор нэвтэрсэн жуулчин 2025 онд 4 байсан бол 2025 оны байдлаар 9 байна.
Сүхбаатар аймаг аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөртэй болж 2025-2028 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Аялал жуулчлалын хөгжлийн индекс ба өрсөлдөх чадварын 2024 оны тайланд 17 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь цаашид аялал жуулчлалд бэлтгэх хэрэгтэй байгааг харуулж байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлчилгээний байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь зайлшгүй шаардлагатай нэн тэргүүний ажил байна.
Монголчуудын уламжлалт мэндлэн угтах соёл алдагдаж буй өнөө үед үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тэдний санал хүсэлтийг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх арга замыг боловсронгуй болгохын тулд SOP-ыг нэвтрүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь зүйтэй.