Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...
Үндэсний статистикийн хорооны бэлтгэн гаргадаг Худалдаа, үйлчилгээний салбарын 2024 онд танилцуулсан тоо мэдээнээс Зочид буудал, байр сууцны салбарыг тоймлон хүргэж байна. Тайланг файлаар авахыг хүсвэл имэйл хаягаа khaliun@hotelog.mn хаягт явуулаарай.
Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт 2023 онд ажиллаж байгаа ажиллагчдын 72.8 хувь нь эмэгтэй, 27.2 хувь нь эрэгтэй ажиллагчид байна. Харин нийт ажиллагчдын 23.4 мянга буюу 70.0 хувь нь Улаанбаатар хотод, 4.2 мянга буюу 12.5 хувь нь Төвийн бүсэд, 2.6 мянга буюу 7.7 хувь нь Баруун бүсэд, 2.0 мянга буюу 5.9 хувь нь Хангайн бүсэд, 1.3 мянга буюу 4.0 хувь нь Зүүн бүсэд ногдож байна.
3 ба түүнээс дээш одтой буудлын өрөөний тоо 2023 онд өмнөх оныхоос 96 өрөө буюу 2.9 хувиар, 2 одтой буудлын өрөөний тоо 27 өрөө буюу 7.6 хувиар, энгийн буудлын өрөөний тоо 123 өрөө буюу 1.9 хувиар тус тус өсжээ. Нэг зочны байрлах дундаж хугацаа 2019 онд 1.0 хоног байсан бол 2020, 2021 онуудад дунджаар мөн 1.1 хоног, 2023 онд 1.8 хоног болсон байна. Зочдын тоо 2023 онд 743.9 мянган хүн болж, өмнөх оноос 17.6 мянган хүн буюу 2.4 хувиар өсжээ.
Зочид буудлын үйл ажиллагааны орлогыг сараар авч үзвэл, 12 сард хамгийн их буюу жилийн нийт борлуулалтын орлогын 11.8 хувь, 9-р сард 11.0 хувь, 8-р сард 9.6 хувь орсон байна. Харин 1, 2-р саруудад хамгийн бага буюу 4.7-5.0 хувийн орлого орж байна.