Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Нууц зочны тэмдэглэл #26

 


Энэ удаагийн тэмдэглэл онцлогтой. Зочид буудлын зах зээлийн судалгаа хийхдээ Натур худалдааны төвөөс 1 км радиуст байх зочид буудлууд руу залгаж мэдээлэл авлаа. Утсаар ярих соёлыг хэрхэн хэвшүүлсэн байгааг ажиглан ярилцав.

 Утас 3 дугарах дотор (5секунд орчим) авч хариу өгнө гэсэн түгээмэл дүрэм үйлчилдэг боловч 6 зочид буудлаас 2 нь энэ хугацаанд утсаа авч хариуллаа. Нэг нь нийтэд зарласан утас нь ажилддаггүй дугаар байв.

Утсаа авангуутаа юу гэж хэлэх бол? гэж бодож байтал Байна уу? гэх нь тэр. Би шок. Бараг өөдөөс ээж гэртээ алга гэх нь үү дээ л гэж бодов. Албан байгууллагын утсыг аль ч тохиолдолд Байна уу? гэж авдаггүй байгаа шүү. Ядаж л Өглөөний мэнд/Өдрийн мэнд/Оройн мэнд "....нэр..." зочид буудал гэж хэлье. Бүр гоё болгоё гэвэл Ресепшнист Халиун байна. Танд юугаар туслах уу? гэвэл сүртэй ш дээ. Цаад ярьж байгаа хүн чинь хэн гэдэг албан тушаалтантай ярьж байгаа мэдэх хэрэгтэй.

Ярьж байгаа хүнийхээ хурданд болон дуу хоолойны өнгөнд тааруулан ярина. Та хурдан үйлчилгээ үзүүлдэг сэргэлэн, цовоо ажилтан байлаа гээд утасны дугаар болох 8 орныг 2 секундэд түргэн уншлага шиг хэлэх нь утгагүй. Бичиж авах хурданд ядаж тааруулах нь практикал юм. Анх удаа танай зочид буудлын өрөөний, үйлчилгээний мэдээллийг авч байгаа гэдгийг бодон мэдээлэл хүлээн авах хурдыг тооцоорой.

Утсаар ярьж байхдаа хүндэтгэлийн үг хэрэглэнэ. Та... гэх мэт. Асуултаа сонсоогүй,ойлгоогүй тохиолдолд Яасан гэнэ ээ? гэх мэт энгийн найз нөхөд, ойр дотнохонтойгоо харилцахдаа хэрэглэдэг үг, өгүүлбэр ашиглахаас татгалзаарай.

 Зочин угтагчийн ажлын байрны тодорхойлолтод зочид буудлын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг зочдод өгөх гэдэг хамгийн чухал үүрэг байдаг. Тиймээс утсаар ярьж байгаа үед үйлчлүүлэгч, харилцагчдын асуултад цааргалалгүй, бүрэн хариулах ёстой байдгийг #orientation сургалтын үед зааж хэвшүүлье.

Хэн нь ч "Танд өөр асуух зүйл байгаа юу" гэж асуусангүй. Баярлалаа, Баяртай бол бүр ч горьдролтгүй  Энэ уг нь хамгийн энгийн үйлчилгээний соёл байх ёстой ч ...

Дуудлага авч хариулахдаа тэмдэглэл хийх үсэг, цаас, #logbook ээ бэлдсэн байна.
Харилцагчийнхаа яриаг таслалгүй, тэвчээртэй сонсоно гэх мэт Утасны гадаад болон дотоод харилцаанд хариу өгөх зааварчилгааг авах бол khaliun@hotelog.mn рүү хүсэлтээ илгээгээрэй.

Бүгдэд амжилт хүсье. Утсаар гоё ярьдаг байгаарай. 




Нууц зочин  #04

9 сарын 10, 2022

Нууц зочин  #03

9 сарын 10, 2022

Нууц зочин  #01

9 сарын 10, 2022



Мэдээ мэдээлэл авах
#subscribe