Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Нууц зочны тэмдэглэл #23

Нууц зочны тэмдэглэл #23 Таавчиг яагаад өөр өнгөтэй байв?

Holiday Inn Express Chifeng Hongshan

1️⃣ Бүртгэл: Ресепшионист огт Англи хэлгүй тул google translate ашиглан walk in зочноор ирлээ гэдгээ ойлгуулж өрөө авах болоход ажилтан үг дуугүй утсаа ухаж байгаад хэсэг хугацааны дараа би дотоод удирдлагын систем (PMS) нь утсан дээрээсээ ажилдаг болохыг анзаарлаа. Мэдээллээ оруулж дуусаад зочноор таблет дээр гарын үсэг зуруулан авч байна. Хэрэв ажилтан ажлын хэрэгцээгээр утас ширтэх бол зочинд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. Би таныг бүртгэж байна. Та түр хүлээнэ үү гэх мэт. Зочдод үл тоогдсон мэдрэмж хэзээ ч бүү өгөөрэй.

2️⃣ Өрөөнд: Орны хажууд сэрүүлэгтэй цаг, утасгүй цэнэглэгч болон спикер багтаасан дөрвөлжин хар нь хачин их таалагдлаа. Маркетингийн чиг хандлага болсон VR & AI ашиглахгүй юмаа гэхэд эхний ээлжид Монгол зочид буудлууд зочинд сэтгэгдэл төрүүлж, мэдрэмж үлдээх технологийн ямар нэг #tool байлгах шаардлага үүсээд байгаа шүү. Усанд орох, ачаагаа янзлах, нүүр амаа цэвэрлэх, будах үедээ спикерээрээ хөгжим сонсоод өрөөндөө хором мөч бүрийг хачин зугаатай байсан. Унтлагын өрөөнд мөн агаар чийгшүүлэгч, ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч тус тус тавьсан. Манайхан зочид буудлын өрөө бүрд агаар чийгшүүлэгчтэй цэвэршүүлэгч санал болговол ялангуяа хорт нийслэл дэх өрсөлдөөнд даруй 10 оноогоор тэргүүлнэ шүү.

3️⃣ Ариун цэврийн өрөө: Шампунь, биеийн шингэн саван, ангижруулагч бүгд ахин цэнэглэдэг савлагаатай. Хамгийн чухал санаа авах нь халуун, хүйтэн усны тэмдэглэгээ. Чиглэлийг нь зөрүүлээд хийчихсэн буудал, жуулчны баазууд маш их байдаг. (зурагт илүү ойлгомжтой харагдана) Ус халуун болох хүлээгээд хэдэн л ус гоожуулсны дараа хүйтэн ус байсныг мэдээд дэмий ус үрсэндээ зочид гэмшдэг.

4️⃣ Өглөөний цай: ӨМӨЗО-ны хот учир сүүтэй цайг онцгойлон савласан байна. Бүх хоолны өмнө Англи болон Хятадаар бичсэн #tag байрлуулсан байна. Сэтгэл гонсойлгосон нэг зүйл нь кофе, цайны хэсэг дэх нэг удаагийн пластик халбага болон цаасан аяга. Энд угааж цэвэрлээд ахин ашиглах шаазан аяга, ган халбага тавьж болох байсан санагдана.

✅ Хамгийн гоё нь: Энд бүгд л байх ёстой юм байрандаа байсан ч нэг зүйлийг та хэд маань санаа аваг гээд таавчигны зураг орууллаа. 2 зочинд зориулаад таавчигны өнгө өөр байсан. Архангайд томилолтоор явж байхдаа өрөөнөөс гараад ирэхдээ #roommate тэйгээ таавчигаа сольж өмсчих гээд энэ минийх үү? чинийх үү? гээд асууж байсан санаанд ороод өөр өнгө л шийдэл байсныг мэдэж авлаа. Twin өрөөний алчуур, халаад гээд бүгд 2 өнгийн байвал гоё ч юм уу гэсэн бодол төрөв. Ажлаар яваа үед алчуур бол холилдчих гээд байдаг. Би энд тавилаа, чи битгий аваарай гээд зочдын толгойг дэмий зүйлд ажлуулмааргүй байгаа юм.

Жижиг гэлтгүй зочдодоо зориулан бэлдсэн бүхэн чинь тэдэнд хайр, мэдрэмж, сэтгэглэл, дурсамж үлдээж байдаг гэдгийн бүү мартаарай. Мөн зочид танай өрөөнд ус уухдаа онгойлголгож дийлэхгүй байх, халуун хүйтэн усаа ялгахгүй, зурагтаа асааж чадахгүй будилах гэх мэт зовлонг тэдэнд бүү үлдээгээрэй.

 

 

 

 




Нууц зочин  #04

9 сарын 10, 2022

Нууц зочин  #03

9 сарын 10, 2022

Нууц зочин  #01

9 сарын 10, 2022



Мэдээ мэдээлэл авах
#subscribe