Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Ариун цэврийн өрөөний хэмжээ ба тохижилт

Өчигдөр үйлчлүүлсэн кофе шопын ариун цэврийн өрөөний зохион байгуулалтыг ажиглаад энэ тухай богино нийтлэл хүргэе гэж бодлоо.
2019 оны Брэдли Корпорацийн судалгаагаар үйлчлүүлэгчдийн 64% нь үйлчилгээ авах бизнесээ сонгохдоо ариун цэврийн өрөөний тав тухыг хардаг гэсэн байхаас гадна энэ нь найрсаг ажилтны үзүүлэх үйлчилгээ мэт үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид шууд нөлөө үзүүлэхүйц хүчин зүйл гэсэн байна.

Хэмжээ: Цэвэр цэмцгэр байхаас гадна тав тухыг бүрдүүлэх хамгийн чухал үзүүлэлт бол ариун цэврийн өрөөний хэмжээ байна. Зарим газар суултуур дээр суухад бохир хаалга духан дээр тулаад ирдэг эсвэл хаалга нээхэд суултуур, хаалганы завсраар багтаж гарахын тулд нэлээд хүчин чармайлт орж хамаг хувцсаараа бохирыг арчаад өнгөрдөг. Тиймээс хувцсаа янзлах, усаа татах зэрэг үйлдлүүдэд зориулан маневр хийх дор хаяж 450мм-ийн диаметрийн орон зайг хаалга суултуурын хооронд заавал гаргаж өгөөрэй. Угаалтуур тусдаа байх стандарт кабин хэмжээ хамгийн багадаа 850 мм өргөнтэй, 1500мм буюу 1,5м – ийн урттай байх ба хаалганы өргөн 600мм байна гэнэ. (эх сурвалж: wahsroomcubicles.co.uk) Харин тусгай хэрэгцээт, эмнэлгийн зориулалттай нь 1,5м өргөн, 2,2м урт, 950м өргөнтэй хаалгыг суурилуулаарай. Хэрэв угаалтуур нь суултууртайгаа хамт байх нарийн #single АЦ өрөөний хувьд өргөн 92см урт нь 190-260см байвал зохино гэжээ (эх сурвалж: dimensions.com)

Hotelog
Зохион байгуулалт: Хэмжээгээ хэдийгээр зөв тооцож хийсэн ч эргономик чанарыг буруу тооцоолсноос үүдэн тав тухгүй байдал үүсдэгийн нэг жишээ нь цаасыг буруу талд эсвэл хол өлгөх. Хамгийн тохиромжтой байрлал нь шалнаас дээш 70см, суултуураас урагш 25см-т өлгөх нь тохиромжтой гэж зөвлөжээ. (эх сурвалж: upgradehome.com) Үүн дээр нэмээд хэлэхэд дэлхий нийтийн 90% нь баруун гартан байдаг тул баруун талдаа өлгөвөл зүгээр шүү. Харин гар хатаагч, гарын цаас байрлуулах хэмжээ нь бүгдэд хүртээмжтэй байх үүднээс газраас дээш хар хүрэх цэг хүртэл 120см байх нь зөв гэж ADA -ийн зөвлөмжид бичигджээ. Гарын цаас тавьдаг бол түүний харалдаа доор эсвэл хаалгаар гарах чиглэлд заавал хогийн савыг байрлуулах хэрэгтэй. Нэг бол тэс хөндлөн өөр буланд тавьчихна эсвэл бүр байхгүй бол буцаж суултуурын кабины хаалгыг татаж хогийн саванд хийх, нойтон цаасаа халааслаад гарах зэрэг жижиг гэлтгүй хүндрэлүүд бүү үүсгээрэй.
Hotelog
Хаалга ба аюулгүй байдал: Аймар сүртэй хэлсэн үү. Та хэд өмнө нь суултуур дээр суугаад урагш хартал цаад заал хаалганы нарийн зайгаар нэвт харагдаж байсан тохиолдол байдаг уу? Тэгвэл та ч бас гаднаасаа харагдаж байгаа гэж бодохоор айдас төрж байгаа биз? Хаалганы гажилтаас үүссэн зай нь маш тавгүй мэдрэмж өгөхөөс гадна түгжээ зөрөх, бариулаа атгаж байгаад бие засахад хүргэдэг. Тиймээс түгжээ ажиллаж байгаа эсэх, хаалганы зай завсар үүссэн байгаа эсэхийг үргэлж шалгаж, янзалж тав тухтай орчныг бүрдүүлж байгаарай. Яг дээрх зураг шиг найдвартай кк.

Hotelog






Мэдээ мэдээлэл авах
#subscribe