Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Нууц зочин  #04

Амралтын өдөр хүүтэйгээ хамт XIII зууны амьдралд очсон өөрийн сэтгэгдэл, тэмдэглэлээ хүргэе.  Зам: Эрдэнэ сумаас салаад 20км шороон замаар очиж хүрлээ.  Анх удаагаа орон нутгийн чанартай шороон зам дээр машин барьж үзсэн би төвөггүйхэн олоод очих замын тэмдэглэгээ (бараг 4 хаяг байсан байх шүү) сайтай байлаа. Өндөрлөөгүй #Prius асуудалгүй аялаад ирэх замтай юм байна.
 Үйлчилгээ: Угтах үйлчилгээний хэсэг хоосон хүнгүй байсан ч Хааны өргөөнд ажиллаж байгаа эгч Сайн явж ирэв үү гээд хүлээн авч хоол цайг хурдан бэлдүүлэн ойр зуур яриа өрнүүлээд сайхан сэтгэгдэл үлдээлээ. Мөн дараа нь очиж болох бусад отгийн мэдээллийг өгч очих замыг зааж байна. 
Малчны отогт угтан авч ааруул цагаан идээгээр дайлж гэрт оруулсан боловч сонирхолтой сайхан тайлбар хийсэнгүй. 10 аад жилийн өмнө гайд хийдэг байхдаа жуулчидад тайлбарладаг байсан ойр зуур санаж байгаагаараа монгол гэрийн талаар хүүдээ ярьж өгөөд цааш очиж хүүдээ морь унуулж зураг дарлаа.    Морь унахад бас зааварчилгаа өгвөл зүгээр санагдаж байна. Хэдий бид (ялангуяа хотод өсч байгаа хүүхдүүд) Монгол хүн ч гэлээ байнга морь унадаггүй, тэр бүр тоноглолыг нь мэддэггүй тул энэ төрлийн аялал зохион байгуулж байгаа хүмүүс, байгууллагынхан маань монгол соёлоо таниулах ажлыг бүрэн утгаар нь хийвэл гэр бүлийн аялалыг улам сонирхолтой болгомоор санагдсан.
 Эрүүл ахуй: Хааны өргөөнд орж байгаа зочин бүрийн гарыг ариутгаж, нойтон арчуур өгч оруулж байгаад баярлалаа. Хэдийгээр хоолны амт, таваглалт өөлөх юмгүй таалагдсан хэдий ч эрүүл ахуйн байдалд нэг л итгэл төрөөгүй. Хоолоор үйлчилж байгаа охин минь их л сэтгэлээрээ үйлчилж байсан хэдий ч орох гарах бүртээ гутландаа улавч углаад тэрийгээ базаж авах юм. Тэгээд гараа угаалгүй хоол, халбага, сэрээ зөөх юм. XIII зуунд очиж байгаагаа мэдэж байсан тул эрүүл ахуйн өндөр хүлээлтгүй байсан хүү бид 2 өөрсдийн халбага, сэрээ, цайны аягатайгаа явсан. Халдвар их байгаа энэ үед жуулчны баазууд зочдынхоо хэрэглэж байгаа аяга тавгыг яаж угааж, ариутгаж танд үйлчилж байгаа тухай танилцуулсан Эрүүл ахуйн асуудалд итгэж болно гэсэн Постер тавьчихвал бас гоё шүү. Малчны отогт хөргөгчинд хадгалсан таргаар үйлчилж байгаа нь #super  Ариун цэврийн өрөө бол янзын цэвэр байсан. 00 цаас, бактерийн эсрэг саван, гарын цаас гээд хэрэгтэй бүхэн байна.

Hotelog
 Борлуулалт: Энд амрахын тулд 3 өдрийн өмнө хотод захиалгаа өгч 100 хувь төлбөрөө төлсөн байх ёстой байдаг. Бид 2 очих үед хэд хэдэн машинтай гэр бүлээрээ яваа хүмүүс бэлэн мөнгөгүй гээд үүднээс нь буцаж байлаа. Овоо хөөрхөн зам туулж очиж байгаа тул хоол ч идэж чадалгүй, үзвэр үзэлгүй буцаж байгаа хүмүүст харамсалтай байгаагаас гадна байгууллага маш их орлогыг алдаж байгаад би өмнөөс нь гол харлаад байв. Тэнд утасны сүлжээгүй тул зөвхөн бэлэн мөнгөөр орлого хүлээн авч байгаа ч тэнд #wifi байгаа. Тэгэхээр ядаж мобайлаар, шилжүүлгээр орлого хүлээн авч болдоггүй юм болов уу? #wierd Ер нь үйлчилгээний байгууллагын бид чинь #байхгүй #мэдэхгүй #болохгүй гэсэн ҮГҮЙ төгсгөлтэй үгнүүдийг хэлж БОЛОХГҮЙ  
Зориод ирсэн зочин бүрийг яаж ийж байгаад л #happy буцаах хэрэгтэй.
Борлуулалтаа өсгөх боломж, нөөц хангалттай байгаа тул захиалга авах хэлбэр, үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэлбэрээ сонголттой болгоод өгвөл ахуй соёлоо таниулах, амар тайванд амрах гоё газар шүү.

Hotelog
Ямартай ч төлсөн мөнгөндөө  хувь сэтгэл хангалуун сайхан аялаад ирлээ. Та нар бас гэр бүлээрээ очиж амраарай. Утасны сүлжээгүй, элдэв бусын #Entertainment , архи дарсгүй сайхан амардаг газар. Багцууд ч маааааш боломжийн үнэтэй шүү. #recommended  




Нууц зочин  #04

9 сарын 10, 2022

Нууц зочин  #03

9 сарын 10, 2022

Нууц зочин  #01

9 сарын 10, 2022



Мэдээ мэдээлэл авах
#subscribe