Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Нууц зочин  #03

Тэр хөөрхөн соруулыг хардаа   Өчигдөр өдрийн хоолны цагаар Zoma орлоо. 
Хариуцлага: Вакцины 2 дугаар тунгийн гэрчилгээг шалгаад оруулж байна. #thanks Нуулгүй хэлэхэд маш олон хоолны газар болон кофе шопууд шалгалгүй үйлчилж байгаа. Хариуцлагын гэрээг хийсэн л бол гэрээний зүйл, заалтыг мөрдөх л хэрэгтэй. Нэг үхрийн эвэр доргивол ... гэдэг дээ
Меню танилцуулах: Үйлчлүүлэгч суудалдаа суугаад цүнх саваа ухах, эд зүйлсээ нааш цааш болгох хугацааг олгон яг захиалгаа хийхэд бэлэн болох тэр үед менюг авчирч өглөө. Уух зүйл санал болгооч гэхэд яг халууцаад явж байгааг анзаарч мөстэй #lemonade санал болгох мэдрэмжтэй байлаа. Хажуу ширээнд меню танилцуулж байгаа зөөгч цагаан бээлийтэй, хоол бүрээ гацалгүй, итгэлтэйгээр тайлбарлаж байна лээ. #Wow л даа
Гоо зүй: Дүрэмт хувцас маш энгийн, биед хөнгөн, цэмцгэр харагдсан. Үсээ толийтол гелдэж дээш шуусан. Бүх зөөгч нарын гутал тосолж өнгөлсөн гялгар, хар. #like Хамгийн дэгжин нь буржгар менежер. Та нар бараг бүгд мэднэ байх. Маш бүтээлч, хариуцлагатай тул хурдан дэвшсэн гэж байсан. Жинхэнэ #inspiration 
Хоолны амт: Би хоолны технологийн талаар сайн мэдэхгүй ч яриангүй гоё. Хоолны амт, порц, #presentation хэзээ ч очсон нэг л зангаараа байдаг найз шиг минь.
Хайр татам хэсэг: Тэр соруулийн дээр байгаа цаас. Зарим хоолны газар миний амандаа хийх соруул, халбага, сэрээг гараараа бариад авдаг  #sad гэхдээ ийм жижиг #details дээр анхаарлаа өгч чаддаг тул #Zoma суудал байнга дүүрэн байдаг байх.

Hotelog
Last but not least: Яг гоё явж байгаад төгсгөл дээрээ жаахан #failed Уух зүйлээ бараагүй тул авч явах гэтэл манай аяга дууссан байна. Уучлаарай гэнэ. Гол нь харилцаа. Шөлний аяганд хийчихөө гээд авч гараад машинд байсан өөрийнхөө аяганд юүлчихсэн. #noproblem. Эндээс нэг зүйлийг бусад газрууд санаа авах зүйл нь #inventory ний байх хамгийн доод лимитийг тогтоож тухайн тоо ширхэгт хүрсэн тохиолдолд хүргэж ирэх хугацааг тооцон захиалгаа хийдэг байх. #nonstop 

Hotelog
Сонирхуулж хэлэхэд эднийх нэг удаагийн хэрэглээний хог хаягдлыг бага байлгах гэж их хичээдэг харагдсан. Дараа нь аль болох аягатайгаа очиж байна аа.
#Thanks #belike #Zoma




Нууц зочин  #04

9 сарын 10, 2022

Нууц зочин  #03

9 сарын 10, 2022

Нууц зочин  #01

9 сарын 10, 2022



Мэдээ мэдээлэл авах
#subscribe