Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Нууц зочин  #01

Вакцинаа хийлгээд 14 хоносон тул хотоос гармаар санагдаад шинээр нээгдсэн зочид буудлыг очиж сонирхоод дараах сэтгэгдэл төрлөө:  

Зочин угтах алба "Өглөөний цай гарч байгаа, авч болно" гээд ресторанруу ортол гадны зочинд өглөөний цайгаар үйлчилдэггүй гэв. Бүх албаны ажилчид үйлчилгээнийхээ талаар ижил мэдээллийг зочинд өгдөг байх хэрэгтэй. #yes or #no
Азаар кофе авах боломжтой байсан тул орчныг сонирхоод ууж суух зуур сонсохыг хүсээгүй ч ажилчидын дотуур байранд болсон өнгөрсөн шөнийн явдлыг бүгдийг сонсоод авлаа. Хэн нэгний #lastnight байсан юмдаг уу даа  . Зочинтой үед байгууллагын дотоод үйл ажиллагаа, хувийн яриа ярихгүй байхыг ажилчидад анхааруулах.
Тооцоогоо хийх гээд тек дээр очоод картаа өгтөл ажилтан залуу юу ч хэлэлгүй шатаар буугаад яваад өглөө. Би яахаа мэдэхгүй гайхах зуур доод давхраас пос машин авчираад тооцоо авлаа. Хийх гэж байгаа үйлдлээ үйлчлүүлэгчиддээ байнга урьдчилан хэлж байх. Би пос машинаа аваад ирье. Та түр хүлээж байгаарай гэх мэт.
Ариун цэврийн өрөө орох гэтэл энгийн хувцастай 2 үйлчлэгч эмэгтэй байлаа. Зөвшөөрөл авч ороод гарахдаа гараа угаах гэсэн боловч та хажуу талруу ороод гараа угаа гээд карантнаасаа холдсонгүй.  Хажуу тал нь эрэгтэй ариун цэврийн өрөө байсан тул би гар ариутгагч ашиглалаа. Зочид буудлын ажилчидад дүрэмт хувцас, энгэрийн тэмдэг бол наад захын гоо зүйн шаардлага байдаг. Эмэгтэй зочныг эрэгтэй ариун цэврийн өрөө рүү ор гэх зэрэг хийх үйлдлийг нь зааж өгч болохгүйг үйлчилгээний ажилчиддаа анхааруулах хэрэгтэй санагдлаа.
Уг нь хэдэн хүнд ч гэсэн мэдээлэл хүргэх санаатай үүднээс нь эхлээд бичлэг хийгээд эхэлсэн боловч сөрөг сэтгэгдэл төрсөн тул нэрийг нь бичихгүй байя гэж бодлоо. Нэгэнт бий болсон ийм гоё бүтээн байгуулалтуудынхаа үйлчилгээн дээр жаахан цаг хугацаа, сэтгэл гаргаад ажилчихвал манай үйлчилгээний салбар дорхноо хөгжөөд ирнэ дээ.




Нууц зочин  #04

9 сарын 10, 2022

Нууц зочин  #03

9 сарын 10, 2022

Нууц зочин  #01

9 сарын 10, 2022



Мэдээ мэдээлэл авах
#subscribe