Серверийн идэвхжүүлэлт явагдаж байна...

Байр сууцны төрөл

Hotelier-уудад зориулан байр сууцны төрлүүдээс сонирхуулахад

1800 аад оны үед Европ, Хойд Америк, Австрали улсад төмөр замын сүлжээ үүсэн хөгжиж Төмөр замын аялал эрчээ авч байсан бол, 1920–1930 оны хооронд хүмүүс хувийн унаатай болох нь ихсэж 1950–1960 оны хооронд Мотел гэх байр сууцны төрөл нэмэгдэж эхэлсэн байдаг. Мотел гэх нэр нь motorist’s hotel буюу машинтай хүний зочид буудал гэж махчилж орчуулж болох юм.

Мотел гэж яг юуг хэлээд байна вэ? Жижиг хэмжээтэй барилга дотор байрлах зочид буудлыг хэлдэг үү? Үндсэн DNA, гол ялгарал нь юу байх вэ?
· Хангалттай тооны машины зогсоол;
· Зогсоолоосоо шууд өрөөрүүгээ орох боломжтой барилгын шийдэл;
· Бүх өрөөнүүүдийн цонх зогсоол руу харсан байх зэрэг нь мотелыг илэрхийлэх үндсэн ойлголтууд юм.

Мотел гэх нэр томъёог С. Дулам доктор (Sc.D), профессор (СУИС) гуайн Монгол хэлний шинэ хэрэглээний дагуу дэн буудал, замын дэн буудал гэж хэрэглэх хэрэгтэй гэсэн байдаг ч Монгол улсын Дэн буудлын Ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт нь илүүтэйгээр гэст хаусын (guest house) — ын үйл ажиллагаанд тохирч байдгаас харахад бид эдгээр нэр томъёо, бизнес загварын талаар нэгдсэн нэг ойлголттой болж олон нийтэд зөв ойлголт өгөх хэрэгцээ байгаа мэт санагддаг юм. Гэхдээ энэ удаа бид энэ нэр томъёоны тухай дэлгэрэнгүй ярих зорилгогүй тул үндсэн сэдвээ цааш үргэлжлүүлье.
(Сүүлд нэмсэн: “Motel нь MNS 5537:2005 Зам дагуух үйлчилгээний байгууламж гэсэн стандартаар, замын буудал гэдэг нэр томъёогоор явж байгаа юм байна.)
Монгол улсад мотел гэж байх ёстой юу? Бидэнд хэрэгцээ шаардлага байна уу?
Тэр нэг жил гэр бүлийнхэнтэйгээ Хөвсгөл нуурыг үзчихээд буцахдаа орой болж шөнө машин барих аюултай болсон тул зам зуур Булган аймгийн төв дээр хоноглохоор цэвэрхэн, тохитой байр хайсан боловч олж чадаагүй тэр үед энэ зовлон хэдэн хүнд тохиолддог бол гэж бодоод л өнгөрч билээ.
Зочид буудлын бизнес эрхлэгчид нийтлэг жишиг, түгээмэл хэвшмэл ойлголтыг дагахааас аль болох зайлсхын доорхи асуултуудыг эхлээд асууж үзсэнээр байр сууцныхаа төрөл, үйлчилгээгээ тодорхойлж байгаасаа гэж боддог юм.

Танай зочид буудал:
1.    Хаана байрлах вэ?
2.    Ямар хэмжээ, хүчин чадалтай байх вэ?
3.    Барилгын хийц, стандарт ямар түвшинд байж чадах уу?
4.    Ямар үйлчилгээг тасралтгүй, жигд үзүүлж чадах вэ?
5.    Хэнд зориулан барьж байгаа вэ? Таны зах зээл, хэрэглэгчид хаагуур байна?
6.    Ямар үйлчилгээний стандартыг үзүүлж чадах боловсон хүчний нөөц танд байна?

Жишээ нь Булган аймагт 50 дээш тооны өрөөтэй, өндөр шилэн сүртэй барилгатай, 24 цагийн өрөөний үйлчилгээтэй (өрөөнд хоолоор үйлчлэх), тансаг зэрэглэлийн өрөөтэй, 5 одны үйлчилгээтэй зочид буудал нээлээ гэж төсөөлөхөд жилийн хэдэн хувийн дүүргэлттэй ажиллаж чадах бол?
Харин үүний оронд 50 хүртэл тооны энгийн өрөөтэй, 2–3 давхар барилгатай, машинаа аюулгүй хонуулах зогсоолтой, хамгийн гол нь аян замд ядраад ирж байгаа зочиддоо зориулсан байнгын халуун ус, цэвэрхэн цагаан хэрэглэлтэй маш тухтай ортой байхад энэ төрлийн бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй, жигд ашигтай ажиллах магадлал илүү байж болох юм.
Энэ мэтчилэн байр сууцыг бид олон төрлөөр ангилж болно. Жишээ нь зорилтот хэрэглэгч болон үйлчилгээний төрлөөр нь онгоцны буудлын зочид буудал, B&B (bed and breakfast буюу зөвхөн өглөөний цай болон хоноглох байраар үйлчилдэг), бизнес зочид буудал, резорт зочид буудал эсвэл бүтик зочид буудал гэх зэргээр ангилж болно.
Hotelog
Бүтик зочид буудал нь 100 аас доош тооны өрөөтэй, ялгагдах өвөрмөц загвартай, хоол ундаагаар үйлчлэх зайлшгүй шаардлагатай. Энэ төрлийн зочид буудлын орчин зочиддоо дотны мэдрэмжийг төрүүлэхүйц, зочин бүртээ хүрч үйлчлэх боломжтой байх хэрэгтэй.
Жишээ нь та бүүтик зочид буудлын бизнес эрхлэх гэж байгаа бол манай зочид буудал зөвхөн ийм л үйлчилгээ үзүүлдэг, угаасаа л хоолны жор тийм байдаг, болохгүй, байхгүй, мэдэхгүй, чадахгүй гэхээс татгалзан зочин бүрийн хүссэн амтыг өгч чадах хоол, байнгын үйлчлүүлэгчийнхээ уудаг дарсыг хадгалах боломжтой байх, хатуу эсвэл зөөлөн дэрийг нь өрөөнд нь хэлүүлтгүйгээр тавьчихдаг л байх хэрэгтэй. Хэрэв энэ нь танд болон таны бат төвөгтэй санагдаж байвал та өөр төрлийн байр сууц эсвэл бүр өөр бизнес хийсэн нь дээр байх болов уу.
Бизнес зочид буудал харин их өвөрмөц онцлогтой. Бизнесийн зорилгоор аялаж байгаа хүмүүс жуулчдыг бодоход аяллын машин эсвэл хувийн унаа хөлслөх нь маш ховор тул танай зочид буудлын байршил нь хотын төвд эсвэл нийтийн тээврийн унаагаар төвөггүйхэн хүрдэг байх нь маш чухал.

Hotelog
 
Бизнес төрлийн зочид буудалд байх шаардлагатай үйлчилгээнүүдийг дор дурьдлаа:
1. Зочны өрөөнд ажиллах боломжтой ажлын ширээ, сандал
2. Ажлын ширээтэй ойрхон компьютер, утас цэнэглэх боломжтой разетка
3. Өрөө бүрт хангалттай хүрэх өндөр хурдны интернэт
4. Өглөөний цайгаар үйлчлэх хэсэг (Кофег мартаж болохгүй)
5. Хэвлэх, хувилах үйлчилгээ
6. Зөөврийн компьютергүй зочинд зориулсан зөөврийн компьютер түрээсийн үйлчилгээ эсвэл суурин комьютертэй бизнес төв
7. Уулзалт хийх боломжтой уулзалт, хурлын өрөө
8. Фитнес, дасгалын өрөө
9. Экспресс бүртгэл
Өрөөндөө зөвхөн цай уугаад суух зориулалттай дугуй ширээ тавьчихаад бид бол бизнес зочид буудал гэж 






Мэдээ мэдээлэл авах
#subscribe